Бензин орлуулагч бүтээв
2011-08-20, 20:52

Бензин болон бусад төрлийн түлш орлуулагчийг түргэн гаргаж авах боломж олгосон технологийг АНУ-ын Техас муж улсын Райсын их сургуулийн эрдэмтэд боловсруулжээ. Техасын эрдэмтэд одоогийн аргаас хамаагүй богино хугацааны дотор жирийн глюкозыг био түлш, тэрчлэн нефть химийн орлуулагч болгон хувиргаж чадсан байна.
''Бид эрдэмтдийн урьд нь туулсан замаар бус, огт эсрэгээр туршилтаа явуулсан'' гэж судалгааны удирдагч, профессор Рамон Гонсалес ярьжээ. Урьд нь судлаачдын хийсэнчлэн тосны хүчлийн бий болгосон орчинд үүсэх үйл явцыг түргэтгэхийн оронд хүчлүүдийг бүрэн задлах замаар арга ажиллаг...








